MARS

MARS

МARS вэбсайтад тавтай морилно уу

Монголын Радио Сонирхогчдийн вэб хуудсанд тавтай морилно уу.

 

Бид танд Монголын хурдаст радист болон радио Спортын талаар мэдээ мэдээллийг тухай бүрт хүргэхээр энэхүү вэбсайтаа барьж байна.

дэлгэрэнгүй

ХУРДАЧ РАДИСТ

АНУ-ын зохион бүтээгч Сэмюэл Морзийн 1837 онд зохиосон Морзийн цагаан толгой одоо цахилгаан холбооны хэрэгсэл бараг байхаа больж зөвхөн радиосонирхогчдын тэмцээний төрлүүдэд спорт маягаар үлдэж байна. Хурдач радистийн тэмцээнийг дэлхийн олон улсууд ялангуяа хуучин социалист лагерийн улсууд байнга зохион явуулж байлаа. Эдгээр улсууд нь өөрийн улсын аварга шалгаруулах болон социалист орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг байнга зохион явуулдаг байсан юм.
Харин хурдач радистийн албан ёсны анхны тэмцээн нь 1983 онд Москва хотноо болсон Европийн аварга шалгаруулах тэмцээн юм. Үүний дараа дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг 1995 онд Унгарын Сиофок хотноо зохион байгуулжээ. Унгар улсад болсон энэ тэмцээнээс үргэлжлүүлэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОУРСХолбооноос тогтмол зохион явуулж байна.

Дэлхийн аварга шалгаруулах Хурдач Радистийн тэмцээнүүд

  • 1997     Sofia, Bulgaria
  • 1995     Siyfok, Hungaria
  • 2001     Constanta, Romania
  • 2003     Minsk, Belarus
  • 2005     Ohrid, Macedonia
  • 2007     Primorsko, Bulgaria

Хурдач радистийн тэмцээнийг дор дурдсан 3 үндсэн төрлөөр явуулдаг.

  • Радио мэдээ хүлээх, нэвтрүүлэх дасгал. (Radioamateur Practicing Tests)

Тоо, үсэг болон холимог гэсэн 3 төрлийн утгагүй радио мэдээг сонсголоор хүлээх ба Морзийн түлхүүрээр нэвтрүүлнэ. Эдгээр дасгал тус бүрийг зөвхөн 1 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Хүлээлт нь 1 минутанд явж байгаа дасгалын хурдыг ахиулах замаар хамгийн дээд хурдыг 3-аас дээшгүй алдаатай хүлээн авах ёстой. Нэвтрүүлгийг мөн адил 1 минутаар явуулна. Нэвтрүүлэх болон хүлээх дасгал тус бүр нь  5 тэмдэгт бүхий группүүдээс бүрдсэн текстээс бүрдэнэ.

  • Радиосонирхогчдын холбоо барих дасгал. (Pileup Trainer Test)

Радиосонирхогчид богинодолгионы эфирийн шуугиан, олон станцуудын холилдож давхцсан дуудлага зэрэг жинхэнэ радио холбоо барьж байгаатай тун ижил нөхцөл бүхий шуугиан дунд сонирхогчийн “холбоо” барина. Өөрийнхөө дуудлагыг компьютер лүү эхэлж оруулаад бусад станцуудыг (CQ) дуудна. Уг дуудлаганд ямар нэгэн станц хариу өгөх бөгөөд уг станцын дуудлагыг зөв хүлээн авч хариу дуудлага, сигналын чадлыг өгөх зэргээр холбоо барина. Энэ дасгалыг MorseRunner гэдэг программаар гүйцэтгэнэ. http://www.dxatlas.com/MorseRunner/

  • Радиосонирхогчдын дуудлага хүлээх дасгал. (Amateur Radio Call Sign Receiving Test)

Компьютерээс санаадгүй байдлаар гаргаж байгаа улс бүрийн радиосонирхогчдын янз бүрийн дуудлагыг сонсголоор хүлээн  компьютер луу хариулж бичнэ. Дуудлагыг хурдан бичих тутам компьютерын дуудлагын хурд нэмэгдэх бөгөөд 50 дуудлага хүлээсний дараа дүн гарна. Энэ дасгалыг rufzxp гэсэн программаар гүйцэтгэнэ.
http://www.rufzxp.net/

Монголын Радио Спортын Холбооны ерөнхийлөгчийн 2000 онд гаргасан тушаалаар хурдач радистийн тэмцээнийг дээрх журмын дагуу 3 төрлөөр явуулахаар шийдвэрлэсэн боловч Техник Спортын Төвөөс зохион явуулж байгаа хурдач радистийн тэмцээнүүдийг зөвхөн хүлээх, нэвтрүүлэх дасгал төдийхнөөр хийж байгаа билээ. Тэр ч бүү хэл хүлээх, нэвтрүүлэх тэмцээнээ аль өнгөрсөн зууны 1970-аад оны үед хэрэглэж байгаа дүрмийн дагуу шүүж байгаа нь тун харамсалтай.
Монгол улсын хурдач радистийн анхны мастер Х.Туул, Радио олон төрөлтийн анхны мастер Т.Сүхбаатар, И.Эрдэнэбат нар юм.