MARS

MARS

МARS вэбсайтад тавтай морилно уу

Монголын Радио Сонирхогчдийн вэб хуудсанд тавтай морилно уу.

 

Бид танд Монголын хурдаст радист болон радио Спортын талаар мэдээ мэдээллийг тухай бүрт хүргэхээр энэхүү вэбсайтаа барьж байна.

дэлгэрэнгүй

Хурдач радистын улсын аварга шалгаруулах тэмцээн

Холбоо мэдээллийн тэргүүлэгч Ньютел компани нь спорт урлагыг дэмжиж байдагт бид ямагт баяртай байдаг билээ. Тус компаний ивээл дор "Хурдач радистын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг Монголын Радио Сонирхогчдын Холбооноос энэ сарын 14-15 өдрүүдэд амжилттай зохион явууллаа.

Олон Улсын Радио Сонирхогчдын Холбооноос 1999 онд хурдач радистийн тэмцээний зааврыг өөрчилсөн боловч манай улсад 1960-аад оны дүрмээр өнөөдрийг хүртэл явуулсаар ирсэн юм.

Хурдач радистын улсын аварга шалгаруулах тэмцээн нь Монгол улсад анх удаа шинэ дүрмээр явуулсанаараа Монголын радио спортын түүхэнд бичигдэх юм. Энэ тэмцээнээс эхлэн радио спортын энэ төрлийн улсын рекорд амжилтыг шинэчлэн бүртгэж эхлэх бөгөөд хуучин рекордууд түүх болон үлдэнэ.

Радио спортыг ямагт дэмжиж байдаг НЬЮТЕЛ компаний ажилсаг хамт олон та нартаа Монголын Радио Сонирхогчдын Холбооны нийт гишүүд, тамирчид, дэмжигчдын өмнөөс гүн талархал илэрхийлж, мэдээлэл холбооны салбарт гаргаж байгаа гялалзсан амжилтаа ирэх 2008 онд улам ахиулахыг хүсэн ерөөе.

Монголын Радио Сонирхогчдын Холбооны нарийн бичгийн дарга Н.Хосбаяр